Өөрийн гэсэн өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, зуун зууны түүхтэй тусгаар Монгол улсыг өдий хүртэл авч ирсэн түүхэн уламжлалын эх улбаа нь Монголчууд ураг, удмынхаа түүхийг сайн мэддэг байсан явдал билээ. Өнөөдөр залуу хойч үе маань энэхүү түүхэн уламжлал, ёс заншилаараа хүмүүжих бус орчин цаг үеийн нийгмийн нөлөөнд автаж ураг, удмаа мэдэх, таних, монгол ёс заншилаа тээж явах, дараагийн үедээ уламжлан үлдээх зан үйлд суралцахгүй өсөн торниж байгаа нь харамсалтай хэдий ч гэр бүлийн амьдрал үүсгэх, ханьлах соёлыг бүр ураг, удмын түвшинд ойлгож, ухаарч хэдэн үедээ уламжилж ирсэн угийн бичиг хөтлөх ёс уламжлалыг сүүлийн жилүүдэд Монголчууд сэргээн хөтлөхийг хичээж байгаа нь сайшаалтай. Үүнд өнөө цагийн залуучууд, залуу өвөг эцэг, эмэг эх нар болоод айл өрх, иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм.
1 үе: 3 хүн 2 үе: 3 хүн 3 үе: 6 хүн 4 үе: 32 хүн 5 үе: 97 хүн 6 үе: 485 хүн 7 үе: 626 хүн 8 үе: 373 хүн Эрэгтэй: 978 хүн Эмэгтэй: 647 хүн Нийт: 1625 хүн Нэвтрэх